МЭНЭНГИЙН тал бол Монголын ЭМГЭНЭЛ юм!!!

Дэлхийд маш ховор Хялганат тал Монголын Зүүн хязгаар Дорнодод бий. Дөрөө зурам өвстөй ширээ шиг тэгшхэн тал хэдэн зуун км үргэлжилнэ. Цөлжилт, цаг уурын өөрчлөлтөөс болж төв Азийн өндөрлөгт бараг үгүй болоод буй ХАР ШОРООН ХӨРС энд бий.
Үржил шимтэй учир өвс ургамлаа дагаад цагаан зээрийн гол нутаг. Сүүлийн үед цөлжилт, бэлчээрийн доройтол, усгүйдлээс болж “экологийн дүрвэгсэд” болсон малчид тэнд олноор суурьших болсон. Үржил шимтэй хөрс нь ирээдүйд Монгол байтугай Дэлхийг хүнсний хомсдлоос аврах ҮҮЦ юм. Иймээс Халхголд гадныханд га га -аар нь газар өгсөн тухай хэл ам тасардаггүй. 1990-ээд оны эхээр тэнд газрын тос илэрч, анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлээ мялааж байсан түүхтэй.
Газрын тосны лиценз нь БНХАУ-ын “Петрочайнадачин тамсаг” компанид очиж тэндээс өдөр шөнөгүй газрын тос түүхийгээр нь тээвэрлээд 20 гаруй жил боллоо. Газрыг тос олборлох технологи нь даан ч бүдүүлэг. Асар их хэмжээний усыг газрын гүн рүү шахаж, түүгээрээ шахаж тосоо олборлоно. Нэг өдөрт хэдэн аймгийн төвийн хэрэглээний устай тэнцэхүйц хэмжээний цэвэр ус энд газрын тос олборлоход зориулагдаж буй.
Мэдээж гүний усыг ингэж их шавхаснаар гадаргын хөрсөнд нөлөөлж хатаж хуурайшиж эхэлсэн. Дээр нь газрын тосыг шороогоор олон жил тээвэрлэснээр хөрс эвдэрч, олон салаа зам үүссэн. Ингээд Дорнод монголын дэлхийд ховор Хялганат тал доройтох үндэс тавигдсан юм. Иргэд, хэвлэл мэдээлэл, олон нийт гадны компаний хорт үйлдэл, ард түмэнд нь хүртээлгүй бүтээгдэхүүн хуваах гэрээг хүчингүй болгохоор тэмцсэн ч түшээд нь "Петрочайна дачин тамсаг" ХХК-д хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэхээс өөрийг хийгээгүй өдий хүрсэн юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монголчууд нийт газрын тосныхоо 24-хөн хувийг авдаг.
Өнөөдөр тус компани 19 болон 21 гэсэн хоёр талбай ашиглаж байгаа ч ганцхан 21-р талбайгаас л АМНАТ 7,5 хувиар авдаг. 19-р талбайгаас бүр АМНАТ ч авдаггүй. Зүгээр л газрын тосоо бэлэглэдэг. Газраа сүйтгүүлж байгаа Халхгол,Матад сум жилдээ 1,5 тэрбумхан төгрөг орон нутагт ядаж өгөөч гэхэд л сумтай шүүхддэг компани шүү дээ. Улс төрчдийн лобби байдаг учраас өнөөдрийг хуулиа өөрчилж чаддаггүй. Хэдэн жилийн өмнө сэтгүүлч би “Хялганат талдаа зээрийн сүрэг хатаж үхнэ чинээ санасангүй.. “ гэж халаглан бичиж явлаа. Манай төрийн нүд чих ухаан бүхэн нь хятад зоосны нүхэнд таглагдсан юм даа!!
Тэмцэж буй иргэдээ дэмжиж байна!!!
Сэтгүүлч Б.Отгон 2023.03.26
Сэтгэгдэл бичих: