Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг 8 дугаар сарын 19-22-нд зохион байгуулна


2021-07-22 11:54:33

Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товлосон байна. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Энэ онд ЭЕШ өгөх 40,000 гаруй хүүхдийн 38,200 нь 17-18 насныхан буюу наймдугаар сарын 19-н гэхэд бүрэн тундаа хамрагдсан байх тооцоололтой байна. Хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүд бүгд бүрэн тундаа хамрагдсан байх тул эрсдэл багатай гэж үзэж байгаа юм. 

Одоогийн байдлаар хамгийн том эрсдэл бол дельта вирус. Халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж, цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах ажлыг зохион байгуулна. Эцэг, эхчүүдээс энэ жилийн шалгалтыг цуцлах тухай санал хүсэлтүүд ирсэн. Гэвч энэ нь боломжгүй юм.

Эцэг эхчүүдээс ЭЕШ-ыг цуцалж, шууд дүнгээр нь тооцон их, дээд сургуульд элсүүлэх санал их ирүүлсэн. Гэвч энэ жил улсын шалгалтыг цуцалсан тул өмнөх дүн, шалгалтаар нь дүйцүүлэх боломж байгаагүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү