Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдүүдийг Цагаан сар хүртэл цахимаар хичээллүүлж болзошгүй


2021-12-01 15:16:45

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газраас сурагчдын хичээлийг энэ сарын 10-наас цахимд шилжүүлэхээр болсонтой холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ  сарын 18-наас сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэлнэ. 12 өдрийн хичээл үлдсэн учир ирэх долоо хоногт танхимаар хичээллээд, үлдсэн долоо хоногтоо цахимаар хичээллээд, төлөвлөсөн хугацаандаа амралтаа эхлүүлье гэсэн чиглэлтэй байна. Амралтыг наашлуулахгүй.

Улаанбаатар хотод “5-9” зарчмаар хичээллэж байгаа учир арванхоёрдугаар сарын 18-нд амралтаа эхлүүлэх нь зөв. Гэхдээ тодорхой эрсдэлүүд бий. Томуугийн дэгдэлт, өвчлөлт ихэсч байна. Гуравдугаар тунд хамрагдах хэрэгтэй. Омикрон гэдэг шинэ вирусийн давалгаа дэгдэх эрсдэлтэй байна. Хэн ч хэлж мэдэхгүй.

Их, дээд сургуулиудын хувьд энэ сарын 6-наас шалгалтууд нь эхэлдэг. Ирэх оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг. Засгийн газрын хуралдаанаар арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл оюутнуудыг гуравдугаар тунд хамруулах тал дээр анхаарч ажиллая гэсэн. Одоо энэ аян маш идэвхитэй явж байна. Нийт 119 мянган оюутны 40 мянга нь гуравдугаар тундаа хамрагдсан байна. Тиймээс арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл танхимаар хичээллээд, цахимаар өгч болох шалгалтуудыг нь цахимаар өгүүлж, яг танхимаар өгөх шаардлагатай шалгалтуудыг нь хоёрдугаар сарын 1-нээс өгүүлье гэсэн нөхцөл байдал үүссэн. Цэцэрлэгийн хүүхдүүд арванхоёрдугаар сарын 10-наас хойш Цагаан сар хүртэл танхимын бус сургалтад хамрагдаж болзошгүй" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү