Л.Энх-Амгалан: О.Батнайрамдал бол МАН-д хариуцлагатай албан тушаал хашдаг атлаа улс төр хийлээ

Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар Л.Энх-Амгалан сайд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийг хүртэл 1997 оноос Боловсролын зээлийн сангаас 1 их наяд төгрөгийг оюутнуудын зээлд зарцуулсан. Иргэдийн бухимдаж байгаа асуудал бол дарга нарын мэдээлэлд ойр байгаа хүмүүсийн хүүхдүүд зээл авдаг гэсэн буруу ташаа мэдээллийг залруулмаар байна.
Энэ мэдээлэл бүх иргэнд ил тод байгаа. Ил тод байгаа мэдээллийг улс төрийн зорилгоор, улс төрд тодрох зорилгоор иргэн О.Батнайрамдал иргэний хувьд энэ мэдээллийг хийсэн болов уу гэж бодож байна. О.Батнайрамдал бол МАН-ын нарийн бичгийн дарга гэх хариуцлагатай албан тушаал хашиж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш үйл ажиллагааг бүдгэрүүлж, ард иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж байгаад харамсаж байна
Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд БЗС-ийн мэдээллийг хамгийн түрүүнд ил болгосон юм. Өнөөдрийн байдлаар тус сангаас 1.2 сая суралцагч зээл авсан байгаа. Өөрөөр хэлбэл, гурван хүний нэг нь БЗС-гаас зээл авсан байна. Үүнээс 3 мянга нь гадаадын их, дээд сургуульд сурч байхдаа зээл авсан байдаг. 1 их наяд төгрөгийг оюутнуудын зээлд зарцуулсан байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг зохицуулдаг хүчин төгөлдөр үйлчилж байгаа таван хууль байна. Тодруулбал, Иргэний хууль, Дээд болосролын санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын 2021 оны 347 дугаар тогтоол, 2022 оны 346 дугаар тогтоолуудын хүрээнд гэрээнийхээ үүргийг гүйцэтгэсэн. Боловсролын зээлийн сангийн зээл нь үл хөдлөх хөрөнгөөр баталгааждаг. Өнөөдрийн байдлаар 123.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 1244 үл хөдлөх хөрөнгө барьцаанд байна. Үл хөдлөх хөрөнгө барьцаанд байдаг учраас Засгийн газрын тогтоолын хүрээнд үе үеийн сайд нар гэрээг дүгнэдэг" гэв.
Боловсролын салбарын зургаан сайд нийт 80.2 тэрбум төгрөгийн зээлийг дуусгавар болгож, гэрээг хаасан гэх мэдээллийг О.Батнайрамдал хийсэн. Тэгвэл БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 48 тэрбум төгрөгийн гэрээг дүгнэсэн гэж тайлбарлав.
Сэтгэгдэл бичих: