Завхан аймгийн Улиастай суманд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ


2021-04-10 11:17:04

Завхан аймгийн Улиастай сумын Ахмадын сувилалд үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчаас эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, түргэвчилсэн оношлуур болон genexpert шинжилгээний хариу "Эeрэг" гарлаа .

Тус албан хаагч нь тусгаарлалтын байрнаас гэрийн тусгаарлалтын 7 хоногтoo ганцаараа байсан албан хаагч юм. Өнөө өглөө 05:40 цагт Халдвартын тасаг руу шилжүүлсэн бөгөөд мэргэжлийн байгууллага хавьтлын болон тархвар зүйн судалгааг хийж байна.

Ахмадын сувиллын эмч, тогооч, үйлчлэгч зэрэг ажилчдаас мөн PCR шинжилгээ авч сорьцыг өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдөр Хөвсгөл аймаг руу тээвэрлэлээ.

Ард иргэд та бүхэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж 4-р сарын 25-ны өдөр хүртэл шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү