Хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 1220 болж, 2 хүн нас барлаа


2021-04-14 11:49:00

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

Тэрбээр "Дэлхийн дахинд сүүлийн 24 цагт дэлхийн 13 улсад 567.849  иргэн халдвараар өвчилжээ. Дэлхий дахинд хоногт 9521 хүн нас барсан бол 604.274 хүн эдгэрчээ.

Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагт 1220  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 17.823 боллоо. Мөн хугацаанд 366 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 10.253  боллоо. Нэг зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ.

Эмнэлгээс шалтгаалах халдвар 2 бүртгэгдэж, нийт 77 боллоо. Мөн гадаадаас зөөвөрлөгдсөн 10 тохиолдол бүртгэгдэж, нийт 438 боллоо.

Улаанбаатарт 1098  тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 15.085 боллоо.  Эдгээр нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд юм. Орон нутагт  114 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд

  • Архангай аймагт 26
  • Увс аймагт 2
  • Ховд аймаг 15
  • Дархан-Уул аймагт 6
  • Орхон аймагт 11
  • Булган аймагт 2
  • Өвөрхангай аймаг 4
  • Баянхонгор аймагт 1Т
  • Төв аймагт 21
  • Сэлэнгэ аймагт 10
  • Говьсүмбэр аймагт  1
  • Дундговь аймагт 3
  • Дорноговь аймагт 2
  • Сүхбаатар аймагт 11  тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 2804  хүн эмчлүүлж байна. Гэрээр 3568 иргэн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 40
  • Хүнд 138
  • Хүндэвтэр 652
  • Хөнгөн 1974 хүн байна.

Сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 29 боллоо. 49, 44 настай эрэгтэй нар нас барлаа. 44 настай эрэгтэй Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад халдварын улмаас нас барлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү