Ковид-19 халдварын эсрэг вакцин хийлгэсэн 3 хүн нас баржээ


2021-04-14 12:50:01

Коронавиурсийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн ч халдвараар өвчилсөн 2304 хүн байгаа аж. Улсын хэмжээнд дархлаажуулалтад хамрагдсан 617.000 хүн бий. Тэдгээрийн 0.37 хувийг эзэлж байна. 

ДЭМБ-аас вакцин хийлгэсний дараа халдвар хамгааллын дэглэмээ баримтлах сануулгыг удаа дараа өгч байсан. Эхний тунг хийлгэснээр халдвараас хамгаалахгүй ч хөнгөн өвчилнө гэх мэдээллийг удаа дараа өгч байсныг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр онцлов.

Мөн вакцин хийлгэсэн хүмүүс халдвар тараагч болох эрсдэлтэй байдгийг ч  тэрбээр тайлбарлав. Учир нь вакцины эхний тунг хийлгэсэн ч халдвартай хүнтэй гар барьснаар дараагийн хүнд вирусийг тээн дамжуулах эрсдэл өндөр байдаг аж.

Вакцины эхний тунгаа хийлгээд нас барсан 3 тохиолдол манай улсад бүртгэгджээ. Хоёр нь Хятад улсад үйлдвэрлэсэн Синофарм, нэг нь Файзер вакцин хийлгэсэн байсан гэнэ. Нас барсан иргэд вакцин хийлгэснээс 7-10 хоногийн дотор нас баржээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү