Хоногт 742 тохиолдол бүртгэгдэж, дахин 2 хүн нас барлаа


2021-04-15 11:45:49

оронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

Тэрбээр "Дэлхийн дахинд сүүлийн 24 цагт дэлхийн 13 улсад 679.003  иргэн халдвараар өвчилжээ.

Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагт 742  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 18.002 боллоо. Мөн хугацаанд 385 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 10.638 боллоо. Хэдийгээр хатуу хөл хорио тогтоосон ч олноороо уулзсан, гэр бүлийн хүрээн дэх халдварын тохиолдол буурахгүй байна.

Улаанбаатарт 654  тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 15.732 боллоо.  Эдгээр нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд юм. Орон нутагт  88 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд

  • Увс аймагт 1
  • Хөвсгөл аймагт 1
  • Зөвхан аймагт 4
  • Ховд аймаг 5
  • Архангай аймагт 6
  • Төв аймагт 10
  • Говьсүмбэр аймагт 3
  • Дундговь аймагт 3
  • Дорноговь аймагт 1
  • үхбаатар аймагт 1
  • Хэнтий аймагт 4
  • Сэлэнгэ аймагт 6
  • Дархан-Уул аймагт 14
  • Орхон аймагт 28 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 2978 хүн эмчлүүлж байна. Гэрээр 3568 иргэн эмчлүүлж байна.  Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 45
  • Хүнд 173
  • Хүндэвтэр 689
  • Хөнгөн 2071 хүн байна.

Сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 31 боллоо. 69 настай 2021.03.28-нд гадаадаас ирсэн. Маргааш нь халдвар авсан нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. 70 настай эрэгтэй 2021.03.18-нд халдвартай нь батлагдаж ХӨСҮТ-д эмлүүлж байгаад нас барлаа. Мөн бусад шалтгаанд 1 нас баралт бүртгэгдлээ. Бөөрний архаг үрэвслээсээ үүдэлтэй нас баржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү