Маргааш вакцины эхний тунд 18-аас дээш насныхан хамрагдана


2021-04-27 17:56:25

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр суурин 112 цэгт 256 багийн 2109 эмч, ажилтан ажиллаж, 50780 иргэнийг дархлаажуулна. Ингэхдээ АстраЗенека, ВероЦел вакцины давтан буюу II тун, мөн 45-аас дээш насны иргэдэд ВероЦел вакцины I тун хийх юм.

Маргааш вакцины эхний тунд 18-аас дээш насныхныг хамруулахаар болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Өнөөдөр 09-16 цагт Улаанбаатарт 43.683 хүн вакцинд хамрагдаад байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү