Вакцины 2 дахь тундаа хамрагдсан 80 гаруй иргэн халдварт өртжээ


2021-04-28 22:04:29

Дархлаажуулалтад хамрагдсан иргэн вирус тээж, бусдад халдварлуулах эрсдэлтэй юу гэх асуултад ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр УОК-ийн Шуурхай штабын ээлжит мэдээллийн үеэр хариулт өглөө.

Тэрбээр "ДЭМБ-аас 1 ч бай, 2-р тун ч байсан вакцины дараа халдвар хамгааллын дэглэмээ 100 хувь барих ёстой. Энэ дэглэмээ сулруулж болохгүй. Вакцины дархлаа тогтоц хэр байхыг дэлхий нийт болон Монгол Улс ч судалж байна. Өнөөдрийн байдлаар вакцины 2-р тунгаа хийлгэсэн ч халдвар авсан 80 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, бүрэн дархлаа тогтоогүй байхдаа халдвар авсан гэсэн үг.

Вакцины 1-р тунд хамрагдаад халдварт өртсөн 6000 гаруй иргэн бий. Дархлаажуулалтын эхний тундаа ч хамрагдаагүй иргэн олон бий. Иймээс вакцинд хамрагдсан гээд тайвширч болохгүй. Хэдийгээр вакцин хийлгэсэн ч тэр хүний цусанд эсрэг бие байгаа болохоос гар болон амьсгалын замаар халдвар дамжих эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, халдвартай хүнтэй гар барих, эсвэл халдвартай орчинд байж байгаад халдваргүй хүнтэй харьцахад дамжуулах эрсдэлтэй" гэлээ. 

Мөн өвчлөөд эдгэрсэн хүмүүс вакцины гэрчилгээтэй ижил бичгийг gereg системээс авч албан байгууллагадаа үзүүлэх, мөн орон нутаг руу зорчих боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү