Хоногт 5 нас баралт нэмэгдэж, нийт 102 хүн ковид-19 халдвараар хорвоог орхилоо


2021-04-29 12:02:04

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

 

Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 1015  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 34.623 боллоо. Мөн хугацаанд 686 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 18.719 боллоо.

Эмнэлгээс шалтгаалсан халдвар 1 нэмж бүртгэгдсэнээр нийт 91 боллоо. Мөн Алмата улсаас 97 иргэн ирснээс 1 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр зөөвөрлөгдсөн халдварын нийт тохиолдол 456 боллоо.

Улаанбаатарт 864 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 30.172 боллоо.  Орон нутагт  149 тохиолдол бүртгэгдэж, нийт 3705 боллоо. Үүнд

  • Ховд аймаг 3
  • Завхан аймаг 2
  • Булган аймагт 4
  • Дархан-Уул аймагт 39
  • Орхон-Уул аймаг 13
  • Архангай аймаг 2
  • Сэлэнгэ аймагт 4
  • Төв аймагт 36
  • Өвөрхангай аймаг 11
  • Говь-Алтай аймаг 33
  • Дундговь аймаг 1
  • Говьсүмбэр аймаг 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 4.768 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн 2.632
     
  • Хүндэвтэр 1.590
  • Хүнд 437
  • Маш хүнд 109 хүн байна.

Сүүлийн 24 цагт 5 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 102  боллоо.

  • 55 настай эрэгтэй 2021.04.19-нд онош батлагдсан.
  • 37 настай эрэгтэй 2021.04.22-нд онош батлагдсан
  • 89 настай эмэгтэй 2021.04.10-нд онош батлагдсан
  • 78 настай эмэгтэй 2021.04.15 онош батлагдсан
  • 89 настай эмэгтэй 2021.04-11-нд онош батлагдсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү