Хоногт 911 тохиолдол нэмэгдэж, 2 хүн нас барлаа


2021-05-03 11:56:13

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

 

Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 10.000 гаруй хүн шинжилгээ хийхэд 911 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 39.381 боллоо. Мөн хугацаанд 1225 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 22.932 боллоо.

Улаанбаатарт 823 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 34.431 боллоо.  Орон нутагт  88 тохиолдол бүртгэгдэж, нийт 4.319 боллоо. Үүнд

  • Увс аймаг 2
  • Завхан аймаг 3
  • Дархан-Уул аймагт 10
  • Орхон-Уул аймаг 12
  • Сэлэнгэ аймагт 12
  • Говь-Алтай аймаг 15
  • Төв аймагт 14
  • Өвөрхангай аймаг 8
  • Хэнтий аймаг 5
  • Дунлговь аймаг 1
  • Дорнод аймаг 2
  • Булган аймаг 4 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 4956 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн 2.824
     
  • Хүндэвтэр 1.525
  • Хүнд 488
  • Маш хүнд 119 хүн байна.

Сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 119  боллоо.

  • 60 настай эрэгтэй 2021.04.27-нд онош батлагдсан
  • 36 настай эрэгтэй нас барлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү