Дарханд халдварын голомт хумигдаж байгааг онцоллоо


2021-05-03 14:17:32

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт 14 хүнээс халдвар илэрч нийт 631 тохиолдол буюу өссөн дүнгээр 676 боллоо. Шинээр батлагдсан 14 тохиолдол нь:

-Гэрийн тусгаарлалтаас 11

-Ажиглан тусгаарлах байрнаас 3 тохиолдол илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар өвчлөлийн 1 голомт идэвхгүй болсон. Одоо хянагдаж буй 31 голомт, үүнээс нэг өвчлөлтэй 5 голомт байгааг аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Эмчлэн тусгаарлах байранд 2021.05.03-ны өдрийн 11:00 цагийн байдлаар 173 хүн эмчлүүлж байна. Үүнээс:

- Хүнд 1

- Хүндэвтэр 5

- Хөнгөн 167 хүн байна.

Уушгины хатгалгаатай 4 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 47 хүүхэд, 126 нь том хүн байна. Өнгөрсөн хугацаанд нийт 442 хүн эдгэрсэн байна. Эмчлэн тусгаарлах байруудад нийт 19 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү