Монгол Улсын нэг сая иргэн вакцины I тунд хамрагдлаа


2021-05-03 18:48:15

Өнөөдөр 15:00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд 39.352 мянган иргэн халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагджээ.

Дархлаажуулалтын эхний тунд Монгол Улсын нэг сая иргэн хамрагдлаа хэмээн өнөөдөр Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдэв. Ингэснээр зорилтот бүлэг буюу насанд хүрсэн хүн амынхаа 50 хувийг дархлаажуулалтын эхний тунд хамруулсан гэсэн үг юм.

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн үүлийн хэдэн өдрүүдэд Улаанбаатарт халдварын тархалт буурч эхэлж байна. Цаашдаа яах вэ гэвэл вакцинжуулалтаа хурдтай хийх хэрэгтэй. Хүн амын хамгийн идэвхтэй, мөн эрсдэлтэй хэсэг бол 25-44 насныхан байна. Тэгэхээр энэ бүлгийн вакцинжуулалт их чухал бөгөөд 50-аас дээш хувь болоход халдварын тархалтад мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ.

 
Өнөөдрийн байдлаар 25-44 насны хүмүүсийн нэгдүгээр тундаа хамрагдсан байдал нь 35-40 хувьтай байна. Нөгөөтэйгүүр 60-аас дээш насны хүмүүс вакцинд сайн хамрагдсанаар энэ өвчлөлийн хүндрэл, нас баралтын түвшин мэдэгдэхүйц буурч эхэлнэ.

Одоо халдварын тархалтыг хумьсан ажлаа бататгаж нэгдүгээрт, вакцинаа эрчимжүүлэх, хоёрдугаарт, хөл хорионоос маш аажмаар буюу, шат дараатайгаар гарах ёстой. Бидний өмнө гашуун туршлага байна, нийгэмд халдвартай хүмүүс маш их байхад бүхэлд нь хөл хориогоо цуцлаад халдвар тархсан. Энэ хоёр аргыг сайн хэрэгжүүлээд явбал халдварын тархалтаа ихэсгэхгүйгээр зунтайгаа золгох боломж байгаа гэж харж байна" хэмээн хэвлэлд ярилцлага өгөхдөө тодотгосон.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү