Өнөөдөр 75.000 иргэнийг вакцинд хамруулна


2021-05-04 10:04:21

Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 62019 хүнийг дархлаажуулсан байна. Тодруулбал, өчигдөр нийслэлийн хэмжээнд

  • I тунд 37081
  • II тунд 24938 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн хүн амын

  • 66.8 хувь буюу 763.634 нь I тунд,
  • 36.6 хувь буюу 418031 нь II тунд хамрагдаад байна.

Улсын хэмжээнд 1.037.675 буюу насанд хүрсэн хүн амынхаа 50 хувийг вакцинжуулаад байна.

Нийслэлд өнөөдөр вакцинжуулалтын 114 цэг ажиллана. Эдгээр цэгүүдээр 296 багийн 2310 эмч, эмнэлгийн ажилтан 75632 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, Синофарм компанийн Вероселл вакцины эхний тунг 32400, хоёрдугаар тунг 42042 хүн тус тус тариулах бол АстраЗенека вакцины хоёрдугаар тунд 1190 хүн хамрагдах тооцоо гарчээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү