Ковид-19 халдварын улмаас хоногт 7 хүн эндэж, нийт 126 иргэн нас барлаа


2021-05-04 11:48:07

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

 

Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт  1015 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 40.396 боллоо. Мөн хугацаанд 1401 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 24.333 боллоо.

Эмнэлгээс шалтгаалах халдвар 1 нэмж бүртгэгдсэнээр нийт 97 боллоо. Мөн 2021.04.16-нд Энэтхэг-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр 16 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 503 боллоо.

Улаанбаатарт 895 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 35.326 боллоо.  Орон нутагт  103 тохиолдол бүртгэгдэж, нийт 4.422 боллоо. Үүнд

  • Завхан аймаг 23
  • Ховд аймаг 3
  • Дархан-Уул аймагт 14
  • Орхон-Уул аймаг 21
  • Хөвсгөл аймаг 1
  • Сэлэнгэ аймагт 4
  • Говь-Алтай аймаг 13
  • Төв аймагт 10
  • Өвөрхангай аймаг 3
  • Хэнтий аймаг 3
  • Говьсүмбэр аймаг 4
  • Дорноговь аймаг 2
  • Сүхбаатар аймаг 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 4869 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн 2.717
     
  • Хүндэвтэр 1.545
  • Хүнд 486
  • Маш хүнд 121 хүн байна.

Сүүлийн 24 цагт 7 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 126  боллоо.

  • 83 настай эмэгтэй 2021.04.10-нд онош батлагдсан
  • 80 настай эрэгтэй 2021.04.19-нд онош батлагдсан.
  • 69 настай  эмэгтэй 2021.04.19-нд онош батлагдсан.
  • 57 настай эрэгтэй 2021.04.23-нд онош батлагдсан.
  • 63 настай эрэгтэй 2021.04.24-нд онош батлагдсан.
  • 80 настай эмэгтэй 2021.04.25-нд онош батлагдсан.
  • 71 настай эмэгтэй 2021.04.30-нд онош батлагдсан.
  • Бусад шалтгаант 1 нас баралт нэмж бүртгэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү