Инсулины бэлдмэлийн үнийг хямдруулжээ


2021-05-04 14:54:29

 Анх 1921 онд Канадын эрдэмтэд инсулины молекулыг нээсэн нь анагаах ухааны түүхэнд онцлох ололтуудын нэг болсон юм. Жилд дунджаар 463 сая хүн өвчилдөг чихрийн шижин өвчний эмэн эмчилгээ болох инсулины бэлдмэлийг нээсний 100 жилийн ойг тохиолдуулан Дани улсын “Ново Нордиск” компани нь Монгол улсын зах зээлд нийлүүлэх бэлдмэлийнхээ үнийг бууруулжээ.

Тодруулбал, албан ёсны дистрибьютор эмийн компаниуд болох “Монгол Эм Импекс Концерн” ХХК, “Монос Фарм Трэйд” ХХК-ий зах зээлд нийлүүлдэг Инсулатард-10мл (№1), Актрапид-10мл (№1), Микстард-30тл (№1) зэрэг флаконд савлагдсан, нэг хайрцаг инсулины бэлдмэлийн бөөний үнийг 2021 оны 1-р сарын 1-нээс эхлэн 3.00 ам.доллар болгон бууруулснаар, 11300 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Чихрийн шижин өвчний тархалт ядуу буурай болон хөгжиж буй орнуудын хүн амын дунд түгээмэл байгаа нь судалгаанаас харагддаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү