Дархлаажуулалтын I тунд 65.6 хувь нь хамрагдаад байна


2021-05-07 10:20:24

Нийслэлийн хэмжээнд өчигдөр дархлаажуулалтын суурин 115, явуулын 24 цэгт 325 багийн 2,435 эмч, ажилтан ажиллав. Эдгээр цэгт I тунд 22,235, II тунд 13,701 буюу нийт 35,534 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Улаанбаатар хотод вакцинжуулалт эхэлснээс хойш 18-аас дээш насны иргэдийн

  • 73.6% буюу 841,712 нь I тунд,
  • 41.4% буюу 473,430 нь II тунд хамрагдаад байна.

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 1.356.678 иргэн буюу насанд хүрсэн иргэдийн 65.6 хувь нь дархлаажуулалтын эхний тундаа хамрагджээ. Харин 2-р тунд 589.672 иргэн буюу 28.5 хувь нь хамрагдаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү