С.Энхболд: 3,274 хүүхэд халдвар авч эмнэлэгт хэвтэж байна


2021-09-15 15:42:41

Засгийн газрын ээлжит хуралдаанаас дархлаа сэргээх гуравдугаар тунд хамруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөнтэй холбоотой Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 273.000 хүн КОВИД-19-ийн халдвар авсан байна. Гурав дахь давлагааны үед улсын хэмжээнд 20,700 орыг дэлгэн халдвар авсан өвчтөнүүдэд тусламж үзүүлж, 40 мянган хүнийг гэрийн хяналтад аван эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Жирэмсэн 1,075 хүн, 3,274 хүүхэд халдвар авч эмнэлэгт хэвтэж байна. 

Нийт 45 цэгт 53 багийн 340 орчим эмч Улаанбаатарын хэмжээнд вакцинжуулалтыг хийж байгаа. Эрүүл мэндийн салбар дээд цэгтээ хүрч ажиллаж байна. Эмнэлэгт хандах хүсэл нь давамгайлж, эмнэлгийн ор дүүргэж байгаа асуудал бий. Гэсэн хэдий ч гэрээр эмчлүүлж байгаа хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүс буюу жирэмсэн, ахимаг настай хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх чиглэл өгсөн. 

Арбидол эмийг КОВИД-19-ийн эмчилгээнээс хассан зүйл байхгүй. Зөвхөн өвөрмөц эмчилгээний заалтаас хасаж, өргөн хүрээний үйлчилгээний жагсаалтад оруулсан. Ингэснээр тухайн эмийг ганцхан КОВИД-19-ийн эмчилгээнд биш бусад төрлийн өвчинд хэрэглэх боломжтой болсон юм.

Түргэвчилсэн тестээр шинжилгээ авлаа гээд тухайн өрхийн эмнэлэг иргэнээс төлбөр авах үндэслэл байхгүй. 

Манай улс нас баралтыг харьцангуй бага түвшинд барьж буй улсын тоонд орж, дэлхийд 12-т орж байна. ЭМЯ-ны дэргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж байдаг. Тухайн байгууллага ямар эм дутагдаж байгааг тооцоолж судалгаа хийдэг" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү