С.Энхболд ор нэмж дэлгэх чиглэл өглөө


2021-09-19 10:43:36

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын эмчилгээ хийж буй зарим эмнэлэгт ажиллаа. Эх нярайн Үндэсний төв 2 эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагад өгсөн юм. Иргэдийн хэлж заншсанаар Нисэхийн 300 орт эмнэлэг нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа ковид-19 өвчний эмчилгээг иргэдэд үзүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мянган иргэнийг тус эмнэлэг эмчилжээ. 3000 жирэмсэн эмэгтэйд ковидын эмчилгээ хийж ковидоор өвчилсөн 250 эхийг эсэн мэнд амаржуулсан байна. Өнөөдөр тус эмнэлэгт 1100 хүн ковидын эмчилгээ хийлгэж байна. Эдгээрээс 50 өвчтөн сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй бол жирэмсэн 350 орчим эмэгтэйд ковидын эмчилгээний тусламжийг үзүүлж байна.

Хүнд цагт хүчин чадлаасаа 4 дахин өвчтөн хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлж буй ЭХЭМҮТ-2 нийт хамт олонд Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлж, дахин боломжоороо ороо нэмж ажиллах чиглэлийг эмнэлгийн удирдлагад өглөө. Эмнэлгийн удирдлагын зүгээс жирэмсэн 500 эмэгтэйг авч эмнэлгийн тусламж үзүүлэхээр төлөвлөлт хийснээ Эрүүл мэндийн сайдад танилцуулсан юм. ЭНҮТ-2 эмнэлэг нь Ковидын эмчилгээ үйлчилгээний тусламжийг 1100 хүнд үзүүлж буй хүчин чадлаа дахин боломжоороо нэмэхээр бэлтгэлээ хангаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү