Хоногт 9 хүн хорвоог орхиж, ковид-19 шалтгаант нас баралт 179 боллоо


2021-05-11 11:55:03

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

 

Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 477 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 45.936 боллоо. Мөн хугацаанд 1570 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 34.230 боллоо.

Эмнэлгээс шалтгаалах халдвар 4 нэмж бүртгэгдсэнээр нийт 137 боллоо.

Улаанбаатарт 448 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 40.366 боллоо.  Орон нутагт  25 тохиолдол бүртгэгдэж, нийт 4.878 боллоо. Үүнд

  • Завхан аймаг 1
  • Орхон-Уул аймаг 7
  • Архангай аймаг 1
  • Говь-Алтай аймаг 4
  • Сүхбаатар аймаг 7
  • Төв аймагт 5  тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 4631 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн 2.510
     
  • Хүндэвтэр 1.487
  • Хүнд 524
  • Маш хүнд 110 хүн байна.

Сүүлийн 24 цагт 9 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 179  боллоо.

  • 41 настай эрэгтэй 2021.04.18-нд  онош батлагдсан.
  • 64 настай эмэгтэй 2021.04.26-нд онош батлагдсан
  • 74 настай эмэгтэй 2021.05.01-нд онош батлагдсан
  • 90 настай эмэгтэй 2021.05.02-нд  онош батлагдсан
  • 79 настай эрэгтэй 2021.05.03-нд онош батлагдан
  • 47 настай эмэгтэй 2021.05.03-нд онош батлагдан
  • 71 настай эмэгтэй 2021.05.03-нд онош батлагдан
  • 81 настай эмэгтэй 2021.05.07-нд онош батлагдан
  • 54 настай эрэгтэй нас баржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү