Сергей Диордица: Ковидын тархалтыг зогсооход ганц вакцин хангалтгүй


2021-09-24 11:18:22

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгчөөр Сергей Диордица цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “ДЭМБ энэ сарын дотор дэлхийн бүх улсын хүн амын дор хаяж 10 хувийг вакцинжуулалтад хамруулах зорилтыг тавин ажиллаж байна. Монгол Улсын хувьд нийт хүн амынхаа 65 гаруй хувийг дархлаажуулалтад хамруулсан. Мөн дархлаа сэргээх нэмэлт тунгийн вакцинжуулалтыг амжилттай хэрэгжүүлж байна.

Гэхдээ шинэ хувилбаруудын тархалтыг таслан зогсооход дан ганц вакцин хангалтгүй. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай. Түүнчлэн амны хаалтаа зүүж, ариун цэвэр сахиж, олон хүн цугласан газраар явахгүй байх нь цар тахлыг таслан зогсооход чухал ач холбогдолтой. Цар тахал эхэлснээс хойш дэлхийн улс орнууд аажмаар шинэ амьдралын хэв маягт шилжиж байна.

Ковид19 вирусийг бүр мөсөн устгах боломжгүй байгаа ч цар тахлаас болж үүсэж буй эндэгдэл, хүндрэлийг таслан зогсоож болно. Энд нэг зүйлийг тодруулахад, юуны өмнө хүний амь насыг аварч, цар тахлын хурцадмал үеийн даван туулахад анхаарч ажиллаж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү