Г.Цогзолмаа: Монголд анх Ухань хотынхтой ижил вирус бүртгэгдэж байсан бол B.1.1.46 хувилбар өргөн тархсан


2021-05-14 12:30:23

УОК-ийн дэргэдэх эрдэмтэн судлаачдын багийн гишүүн, ХӨСҮТ-ийн Вирус лабораторийн судлаач, анагаах ухааны доктор Г.Цогзолмаа Монгол Улсад мутацлагдсан коронавирус орж ирсэн эсэх асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Sars-Cov-2 вирус нь бусад вирусийн адил мутацилагдан өөрчлөгдөж байна. Мутаци гэдэг нь вирус олшрох эсвэл вирус нэгээс нөгөөд халдварлахад өөрчлөлт орж байдаг. Хэдий хэмжээний олон хүнд тархана төдий хэмжээний олон мутаци өөрчлөлт үүснэ гэсэн үг. 

Манай улсын хувьд анх бүртгэгдэж байсан коронавирус халдварын хувилбар нь Хятадын Ухань хотод бзртгэгдэж байсантай ижил байсан. Цаг хугацаа өөрчлөгдөх тусам тухайн хувилбар нь өөрчлөгдөж одоогоор B.1.1.46 гэсэн хэлбэр өргөн тархаад байгааг судалгаагаар тогтоосон. Энэ хувилбарын онцлог нь тархалтыг ихэсгэдэг мутаци өөрчлөлтийг агуулдаг. Мөн эмнэлзүйг хүндрүүлдэг төрлийн мутацийг агуулж байдаг нь тодорхойлогдсон.

B.1.1.46 гэсэн хувилбар дэлхий дахинд өргөн тархаагүй. Гэхдээ хэд хэдэн улсад бүртгэгдсэн. Тухайлбал, Энэтхэг, Англи, Австрали улсад бүртгэгдсэн" гэв.

Мөн тэрбээр Монголд халдварын тохиолдол огцом нэмэгдсэн нь дээрх хувилбартай холбоотой гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү