НМХГ: Тусгай зөвшөөрөлгүй рентген аппарат ашиглах гэж байсныг таслан зогсоожээ


2021-09-27 16:26:41

Сүүлийн үед шүдний эмнэлгүүд иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ өргөжүүлэхдээ Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч ашиглах тохиолдол гарч байна.

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж, байгууллагыг хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-уул дүүргүүдэд байрлах 23 шүдний эмнэлэгт Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийг танилцуулж, рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүй ашиглахгүй байх, цацрагийн аюулгүй байдлыг хангахгүйгээр эмч, үйлчлүүлэгчдийг үндэслэлгүйгээр цацрагийн шарлагад өртүүлэхгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Дашрамд дуулгахад цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалахтай холбоотой үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас www.igov.mn цахимаар олгож байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү