С.Энхболд: Үүнээс цааш ор нэмж дэлгэх боломжгүй


2021-09-27 18:06:31

УОК хуралдав. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эрүүл мэндийн салбар хүнд байна. Тааз гэж байдаг бол ачаалал таазандаа тулсан. Улсын хэмжээнд нийт орны тоо 27,083, үндсэн тусламж үйлчилгээ болон сувиллын эмчилгээ нийлээд. Харин өнөөдөр 21,700 ороо КОВИД-ын тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглаж байна.

  • Орон нутгийн хэмжээнд үндсэн тусламж үйлчилгээний 46 хувийг
  • Улаанбаатарт 50.3 хувийг коронавирусийн халдварын тусламж үйлчилгээнд зориулж байна.

Үүнээс цааш ор нэмж дэлгэх боломжгүй. 

Дүүргийн нэгдсэн эмнэлгийн 76% нь зөвхөн КОВИД-ын тусламж үзүүлж байна. Цаашид тусгаарлах байр, ор дэлгэж болох ч ажиллах хүний нөөц хомсдолтой байна. ЭМ-ийн салбар дээд хэмжээндээ ажиллаж байна. 

Тиймээс иргэд дэглэмээ барьж, халдвараас сэргийлэх хэрэгтэй байна. Манай улс ор дэлгэж байгаа бусад улстай харьцуулахад өндөр байгаа. Нийт хүн амын 65.4%-ийг вакцинжуулсан. Нас баралт 0.4% байна. Цаашид иргэдийн хамтын ажиллагааны хүчээр халдварыг хумих боломжтой. 

Цаашид бид халдвар авсан иргэдээ биеийн байдлаар нь эрмбэлэн ангилалтыг нарийн зохион байгуулах тушаал гарсан. Өчигдөр л гэхэд нэн хүнд 200 хүн эмнэлэгт хэвтэж чадахгүй байсныг эмнэлгүүд рүү татаж авсан. Энэ мэтээр эрмбэлэлтийг хийж, нэн шаардлагатай эмнэлгийн тусламж авах хүмүүсээ татаж ажиллана. Үүнд

  • Жирэмсэн  
  • Хүүхэд
  • Архаг суурь өвчтэй 
  • 60-аас дээш насны иргэдээ эмнэлэгт авна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү