Вакцин хийлгэсний дараа сарын тэмдэгт өөрчлөлт орсон талаар судалгаа байхгүй


2021-05-15 12:27:58

УОК-ийн дэргэдэх эрдэмтэн, судлаачдын багийн гишүүн, анагаах ухааны доктор Мандахнаран дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд илэрч байгаа хариу урвалын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ямар ч вакциныг хийхэд 10 орчим жилийн хугацаа ордог. Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой дэлхийн олон улс орон богино хугацаанд вакцин гарган авлаа. Туршилтаа гүйцээсэн 6 вакцин хэрэглээнд нэвтрээд байна. Вакциныг сайн дурынхан дээр зөвшөөрөл авч, гарын үсэг зуруулаад туршил хийдэг. Үр дүнгээс нь улбаалан олон улсын сэтгүүлд хэвлүүлж, зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл авсныхаа дараа туршилт гэхээсээ мэдээлэл цуглуулах ажиллагаа үргэлжилдэг.

Монгол Улсад дархлаажуулалтад хэрэглэж байгаа Хятадын Синофарм вакциныг дэлхийн 42 оронд хэрэглэж байна. Энэ вакцины 2 төрлийн судалгаа бий. 18-65 насны иргэдийн дунд хийсэн. Гэхдээ энэ судалгаанд хөхүүл эмэгтэйчүүдийг хамруулаагүй учраас үр дүнгийн талаарх мэдээлэл алга. Хятадын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээллээр ямар ч вакциныг хөхүүл эмэгтэйчүүд хийлгэж болно гэдгийг албан ёсны мэдээлэлдээ дурьдсан байдаг. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд хийлгэсэн тохиолдолд мөн боломжтой гэж зөвлөсөн байдаг.

Судалгааны үр дүнд дурьдсанаар вакцин хийлгэснээр сарын тэмдэгт өөрчлөлт орсон талаар байхгүй. Гаж нөлөөнд толгой өвдөлт, бөөлжсөн тохиолдол бий.

Толгой өвдөлт бол 14 хоног үргэлжлэх тохиолдол бий" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү