Өнөөдөр явуулын 21, суурин 49 цэгт 4188 иргэнийг дархлаажуулна


2021-10-12 07:58:18

2021.10.11-нд нийслэлийн хэмжээнд I тунд 96, II тунд 205, нэмэлт сэргээх тунд 2223, нийт 2524 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • I тунгийн хамралт 74.6 хувь,
  • II тунгийн хамралт 70.8 хувь,
  • нэмэлт тунгийн хамрагдалт 17.4 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2930 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.213 (75.6 хувь), 16-17 насны 26.385 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

2021.10.12-нд Улаанбаатар хотод явуулын 21 баг, суурин 49 цэгт 77 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4188 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү