Л.Энхсайхан: Батлагдаж байгаа таван тохиолдол тутмын 1 нь хүүхэд байна


2021-06-07 12:21:40

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан цар тахалтай холбоотой олон асуултад хариулт өглөө.

-Тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэх боллоо. Учир нь шалтгааныг нь тайлбарлавал..?

-Өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад өвчлөлийн тохиолдол нэмэгдсэн. Шинээр бүртгэгдсэн тохиолдол нэмэгдсэнээр R утга өссөн. Нэг хүнд халдвар тараах эрсдэл нэмэгдсэн гэсэн үг. Жишээ нь Израль улс вакцины хоёрдугаар тунг эхлүүлэхдээ хатуу хөл хорио тогтоож, тодорхой хугацааны дараа халдварын тохиолдлын тоо буурсан. Өөрөөр хэлбэл, вакцины эхний тун бус хоёрдугаар тунг эхлүүлэхэд хатуу хөл хорио тогтоож, аажмаар дархлаажуулалтын нөлөөгөөр халдварын тхиолдлын тоо буурсан байгаа. 

Монгол Улсад дархлаажуулалтад хамрагдсанаас 14 хоногийн дараа халдвар авсан хүмүүсийг судалж үзэхэд вакцинд хамрагдсан хүмүүсийн халдвар авах тоо буурч байхад вакцин хийлгээгүй хүмүүс илүү өвчлөж байгаа байдал харагдаж байна. Улсын хэмжээнд ковид-19 эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 буюу түүнээс дээш хоног болсон халдвар авсан хүний хувь 0.5. Үүнээс

  • Врецелл вакцинд хамрагдсан хүн 0.22 хувь
  • Астразенека вакцинд хамрагдсан хүн 0.36 хувь
  • Комирнэти вакцинд хамрагдсан хүн 0.11 хувь
  • Спутник 0.51 хувь байна.

АНУ-ын судлаачдын үзэж байгаагаар тухайн улсын нийт хүн амын 60-70 хувь нь  вакцины хоёр дахь тундаа хамрагдаад 14 дээш хоног болсны дараа хэвийн горимдоо шилжих боломжтой.

Манай улсын хэмжээнд бүрэн тундаа хамрагдаж 14 хоносон иргэдийн үзүүлэлт 37.3 хувь байна. 15 болон түүнээс дээш хоносон 36.3 хувь. Иймээс аль болох олон хүн цугларсан газар очихгүй байх, найр, наадам, тэмдэглэлт баярт очихгүй байх хэрэгтэй.

Хүүхдийн өвчлөл сүүлийн 14 хоногт огцом нэмэгдэж, 28.2 хувьд хүрсэн. Батлагдаж байгаа таван тохиолдол тутмын 1 нь хүүхэд байна. Архаг хууч өвчтэй хүүхдүүд өвчилж эхэлбэл нас баралт нэмэгдэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү