Хүүхдийг КОВИД-19 халдвараас СЭРГИЙЛЬЕ!


2021-06-07 16:34:54

Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй гурван хүн тутмын 1 нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

• Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

• Айл хэсэхгүй байх

• 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх

• Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх

• Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх

• Хүүхдийг ам дамжуулан хооллохгүй байх

• Амны хаалт зүүлгэх

• Гарыг сайтар савандаж угаах

• 1-1,5 метрийн зай барих

• Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах

 • Хүүхдэд А,С,Д амин дэм өгөх

 • Хүүхдийг тусад нь аяга тавагтай байлгах

 • Сайн унтаж амруулах

- 3-5 насныхан 10-13 цаг

- 6-12 насныхан 9-12 цаг

- 12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах

• Зөв хооллох

  • - Илчлэг сайтай хоол унд хэрэглэх
  • - Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх
  • - Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
  • - Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах
  • - Халуун бүлээн шингэн ойр, ойрхон уулгах

• Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх

 • Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах

 • Хүүхдийн тоглоомыг сод, давсны уусмалаар угааж цэвэрлэх

 • Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцах.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү