Хоногт 1267 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барлаа


2021-06-08 11:51:20

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

 

Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 9631 хүнээс шинжилгээ авахад 1267  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 67.710 боллоо. Мөн хугацаанд 632 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54.713 боллоо.

Улаанбаатарт 962 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 59.357  боллоо.  Орон нутагт 305 тохиолдол бүртгэгдэж, нийт 7.620  боллоо.  Үүнд

  • Орхон-Уул аймаг 55
  • Дархан-Уул аймагт 40
  • Хөвсгөл аймаг 9
  • Увс аймагт 9
  • Баян-Өлгий аймаг 4
  • Ховд аймаг 5
  • Булган аймаг 30
  • Архангай аймаг 19
  • Баянхонгор аймаг 35
  • Төв аймаг 22
  • Говь -Алтай аймаг 16
  • Хэнтий  аймаг 23
  • Өвөрхангай аймаг 7
  • Дорнод аймаг 1
  • Сүхбаатар аймаг 30 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 6423 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн 3892
     
  • Хүндэвтэр 1.892
  • Хүнд 506
  • Маш хүнд 133 хүн байна.

Сүүлийн 24 цагт 5 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 318 боллоо.

  • 57 настай эрэгтэй 2021.05.06-нд онош батлагдсан
  • 73 настай эрэгтэй 2021.05.21-нд онош батлагдан
  • 65 настай эрэгтэй 2021.05.28-нд онош батлагдан
  • 61 настай эрэгтэй 2021.06.06-нд онош батлагдан
  • 65 настай эмэгтэй 6 сард онош батлагдан эмчлүүлж байгаад нас барлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү