Хоногт 1622 тохиолдол батлагдаж, 8 хүн нас барлаа


2021-06-11 11:54:51

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

 

Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 10.653 хүнээс шинжилгээ авахад 1622  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 72.104 боллоо. Мөн хугацаанд 684 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 56.253 боллоо.

Зөвөрлөгдсөн 30 тохиолдол нэмэгдэж, нийт 545 боллоо. Энэ нь 2021.06.04-нд Улаанбаатар Афганистан чиглэлийн онгоцоор ирсэн 30 иргэнээс хадвар батлагджээ. Мөн хугацаанд эрүүл мэндийн 1 ажилтан халдварт өртжээ.

Улаанбаатарт 1100 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 62.382  боллоо.  Орон нутагт 491 тохиолдол бүртгэгдэж, нийт 8.956  боллоо.  Үүнд

  • Орхон-Уул аймаг 63
  • Дархан-Уул аймагт 18
  • Хөвсгөл аймаг 13
  • Увс аймагт 14
  • Баян-Өлгий аймаг 3
  • Ховд аймаг 15
  • Булган аймаг 14
  • Завхан аймаг 3
  • Архангай аймаг 25
  • Баянхонгор аймаг 47
  • Сэлэнгэ аймаг 9
  • Төв аймаг 34
  • Говь -Алтай аймаг 77
  • Хэнтий  аймаг 47
  • Өвөрхангай аймаг 26
  • Дорнод аймаг 3
  • Дундговь аймаг 31
  • Говьсүмбэр аймаг 11
  • Сүхбаатар аймаг 38 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 7498 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн 4.725
     
  • Хүндэвтэр 2.012
  • Хүнд 623
  • Маш хүнд 138  хүн байна.

Сүүлийн 24 цагт 8 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 342боллоо.

  • 59 настай эмэгтэй 2021.06.03-нд онош батлагдсан
  • 50 настай эмэгтэй 2021.06.03-нд онош батлагдан
  • 44 настай эмэгтэй 2021.06.03-нд онош батлагдан
  • 48 настай эмэгтэй 2021.06.04-нд онош батлагдан
  • 67 настай эмэгтэй 2021.06.04-нд онош батлагдсан
  • 82 настай эрэгтэй 2021.06.03-нд онош батлагдсан
  • 82 настай эмэгтэй 2021.06.09-нд онош батлагдсан
  • 56 настай эмэгтэй 2021.06.07-нд онош батлагдан эмчлүүлж байгаад нас барлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү