Өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 2000 давж, нас баралт 361 боллоо


2021-06-13 11:52:43

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

 

Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 10.400  хүнээс шинжилгээ авахад 2188  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 76.084 боллоо. Мөн хугацаанд 496 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 56.947 боллоо.

Эрүүл мэндийн 7 ажилтан халдварт өртсөнөөр нийт 180 боллоо.

Улаанбаатарт 1498 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 65.160  боллоо.  Орон нутагт 683 тохиолдол бүртгэгдэж, нийт 10.150  боллоо.  Үүнд

  • Орхон-Уул аймаг 45
  • Дархан-Уул аймагт 32
  • Хөвсгөл аймаг 31
  • Увс аймагт 11
  • Баян-Өлгий аймаг 1
  • Ховд аймаг 6
  • Булган аймаг 16
  • Завхан аймаг 13
  • Архангай аймаг 49
  • Баянхонгор аймаг 173
  • Сэлэнгэ аймаг 27
  • Төв аймаг 63
  • Говь -Алтай аймаг 61
  • Хэнтий  аймаг 41
  • Өвөрхангай аймаг 30
  • Дорнод аймаг 3
  • Дундговь аймаг 45
  • Говьсүмбэр аймаг 9
  • Сүхбаатар аймаг 27 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Одоогоор 8.538 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс 50 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн. Өчигдөр 600 орчим хүнийг эмнэлэгт ор гарган хэвтүүлжэ.

Сүүлийн 24 цагт 10 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 361 боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү