Өнөөдрөөс хоолны газрууд заалаар үйлчлэхгүй, амралын баазууд ажиллахгүй


2021-06-16 19:56:02

УОК-оос гаргасан шийдвэрүүдийн талаар тус комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Засгийн газрын тогтоолоор Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунган ажиллаж байгаа. Нийт 89 төрлийн үйл ажиллагаанаас 80 төрлийг нээж, 9 төрөл нь хаалттай байсан ч явцын дунд тодорхой үйлчилгээнүүд дээр холбогдох асуудал гарсан учраас тодорхой хязгаарлалтыг богино хугацаанд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

 

Өнөөдрийн байдлаар хаалттай хэвээр байгаа үйл ажиллагаа:

  • Жагсаал цуглаан
  • Уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга
  • Хурим найр дайллага цайллага
  • Дэн буудал
  • Нийтийн бүжиг
  • Бүх төрлийн бүжгийн клуб
  • Бүх төрлийн баар
  • Соёл урлагийн арга хэмжээ
  • Үзвэр үйлчилгээ
  • Спортын бүх төрлийн үйл ажиллагаа
  • Цахим ба автомат тоглоомын газар
  • Өргөтгөсөн ба үзэсгэлэн худалдаа
  • Шашин сүм хийд мөргөлийн газар
  • Саун зэрэг үйл ажиллагаанууд хаалттай хэвээр байгаа.

Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар, буфет үйл ажиллагааг энэ сарын 17-ноос эхлэн долоо хоногийн хугацаанд заалаар үйлчлэхийг нь хориглосон. Амралт жуулчны газрын үйл ажиллагаанд долоо хоногийн хязгаарлалаа. Улаанбаатарын хэмжээнд явуулын 40 амбулатори ажиллаж, гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлж байна" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү