Т.Баярхүү: Хоногт 2642 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа


2021-06-17 11:47:52

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар УОК-ийн Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 111 суманд хөл хорио тогтоогоод байна. Иймээс орон нутаг руу зорчих иргэд тухайн аймгийн Онцгой комисстой холбогдож, гарахыг анхаарууллаа.

 

Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 11.540  хүнээс шинжилгээ авахад 2642  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 85.770 боллоо. Мөн хугацаанд 871 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар 59.220 хүн эдгэрээд байна.

Эмнэлгээс шалтгаалсан халдвар нэмж 1 бүртгэгдсэнээр нийт 182 боллоо.

Улаанбаатарт 1733 тохиолдол нэмж бүртгэгдсэн бол орон нутагт 908 тохиолдол батлагдлаа.

Одоогоор 10.248 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл

  • Хөнгөн 6.338
  • Хүндэвтэр 2.830
  • Хүнд 891
  • Маш хүнд 189  хүн байна.

Сүүлийн 24 цагт 37-95 насны 11 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 400 боллоо. .

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү