Сурагчид 6 долоон хоног АМАРНА


2021-11-16 14:02:00

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 20-наас эхэлнэ. Тодруулбал, 2021.12.20-ны өдрөөс 2022.01.28-н хүртэл 6 долоо хоног амарна.

Сурагчдын хичээл 2022.01.31-нд эхэлж, 8 долоо хоног суралцах юм.

Улмаар хичээлийн хоёрдугаар улирлын амралт 2022.03.28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2022.04.01-нд дуусна.

Ийнхүү 2022.04.04-нд хичээл эхэлж,

  • I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022.05..30-ны өдөр эхэлнэ.
  • IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022.06.06-наас эхэлнэ.
  • VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022.06.13-наас эхэлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү