Хоногт 2231 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барлаа


2021-06-22 11:56:29

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар УОК-ийн Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцууллаа.

 

Тэрбээр "Өдөрт  бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэж, эмнэлгийн ачаалал нэмэгдэж, эмч нарын хомсдолд ороод байна. Төлөвлөсний дагуу ор дэлгэсэн ч дахин ор дэлгэх шаардлага үүсч хотын захиргааны шинэ байрыг ашиглах шийдвэр гаргалаа. Иймээс хүн бүр хариуцлагатай байхыг анхааруулж байна. Нийгмийн идэвхитэй хэсэг болох 25-34 насныхан халдварт өртөх нь элбэг байна. Тэд ихэвчлэн ажлын байран дээрээ халдвар авч, гэр бүлийн хүрээнд тараах эрсдэл өндөр байна.

Монгол Улсад сүүлийн 24 цагт 11.765 хүнд шинжилгээ хийснээс 2231  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 98.050 боллоо. Мөн хугацаанд 886 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар 64.354 хүн эдгэрээд байна.

Эмнэлгээс шалтгаалсан халдвар нэмж 8 бүртгэгдсэнээр нийт 193 боллоо.

Улаанбаатарт 1289 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 79.971 боллоо. Харин орон нутагт 934 тохиолдол батлагдлаа.

Одоогоор 12.415 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл

  • Хөнгөн 7.967
  • Хүндэвтэр 3087
  • Хүнд 1140
  • Маш хүнд 193  хүн байна.

Сүүлийн 24 цагт 55-83 насны 12 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 459 боллоо. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү