Т.Баярхүү: Аль болох хөл хорио тогтоохгүй. Иргэд агаар салхинд гар


2021-06-24 12:51:44

"Аса станц"-ийн зочноор УОК-ийн Нарийн бичгийн дарга Т.Баярхүү оролцлоо. Тэрбээр УОК-ийн шийдвэрийн талаар танилцуулсан юм.

Энэ үеэр тэрбээр "Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг аль болох хязгаарлахгүй. Иргэд агаар салхинд гарч, дархлаагаа дэмж. Гэхдээ гэр бүлийн хүрээнд. Түүнээс биш найз нөхөд, эсвэл ах дүүгээрээ нийлж наргиж цэнгэх бус гэр бүлийн хүрээнд агаар салхинд гарч, дархлаагаа дэмжих нь зүйтэй гэсэн байр суурийг УОК баримталж байна.

Харин фитнесс, саун, бассейны үйл ажиллагааг 10 хоногийн хугацаатай зогсоолоо. Хэдийгээр энэ нь иргэдийн хөдөлгөөн, дархлаанд сайнаар нөлөөлөх ч битүү орчинд халдвар тархах өндөр эрсдэлтэй. Мөн хоолны газрууд болон амралтын газруудын үйл ажиллагааг хориглосон байсан шийдвэрийг 10 хоногийн хугацаагаар сунгасан" гэлээ.

Аль болох хатуу хөл хорио тавихгүй байх зарчим баримталж байгаа бөгөөд энэ сарын 30-н дуустал Улаанбаатар хот Улбар шар түвшинд үйл ажиллагаа явуулж байгааг анхаарах хэрэгтэй хэмээн тодотгосон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү