Өнөөдөр 25 цэгээр 13.815 хүнийг дархлаажуулна


2021-07-02 10:57:19

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 25 цэг ажиллана. Тус цэгүүдэд нийт 40 багийн 288 эмч, ажилтан ажиллаж, 13,815 иргэнийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 6277, II тунд 1307 буюу нийт 7584 иргэнийг дархлаажуулсан байна. Энэ өдөр 132 жирэмсэн эх, 12-15 насны 4355, 16-17 насны 850 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1015000 иргэн I тунд, 882219 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2231 жирэмсэн эх, 12-15 насны 16188, 16-17 насны 14272 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгэсэн байна.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр нь танилцуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү