Сүүлийн 24 цагт 2376 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа


2021-07-02 12:02:33

Өнгөрсөн 24 цагт ковид-19 халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

 

Тэрбээр "Эмнэлгийн ачаалал өндөр цэгтээ тулж, эмч нарын хүрэлцээ муу байна. Иймээс дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахыг анхааруулъя.

Монгол Улсад сүүлийн 24 цагт 2376  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 120.339 боллоо. Мөн хугацаанд 2170 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Эмнэлгээс шалтгаалсан халдвар 5 нэмж бүртгэгдсэнээр нийт 224 боллоо.

Улаанбаатарт 1494 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 92.802 боллоо. Харин орон нутагт 877 тохиолдол батлагдлаа.

Орон нутгийн өвчлөлийг дэлгэрэнгүй хэлбэл

  • Орхон-Уул аймаг 86
  • Дархан-Уул аймагт 125
  • Хөвсгөл аймаг 40
  • Увс аймагт 44
  • Ховд аймаг 61
  • Баян-Өлгий аймаг 19
  • Булган аймаг 41
  • Архангай аймаг 52
  • Баянхонгор аймаг 102
  • Сэлэнгэ аймаг 71
  • Говь -Алтай аймаг 68
  • Хэнтий  аймаг 35
  • Өвөрхангай аймаг 30
  • Дорнод аймаг 30
  • Дундговь аймаг 18
  • Говьсүмбэр аймаг 14
  • Сүхбаатар аймаг 41 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 56-83 насны 14 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 592 боллоо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү