Хоногт 1551 тохиолдол нэмэгдэж, 12 хүн нас барлаа


2021-07-05 11:55:09

Өнгөрсөн 24 цагт ковид-19 халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр  танилцууллаа.

 

Тэрбээр "Монгол Улсад сүүлийн 24 цагт 8699 хүнээс шинжилгээ авахад 1551  хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 126.811 боллоо.

Эмнэлгээс шалтгаалсан халдвар 8 нэмж бүртгэгдсэн байна. Улаанбаатарт 863 тохиолдол нэмж бүртгэгдсэн бол орон нутагт 680 тохиолдол батлагдлаа.

Орон нутгийн өвчлөлийг дэлгэрэнгүй хэлбэл

  • Орхон-Уул аймаг 75
  • Дархан-Уул аймагт 63
  • Хөвсгөл аймаг 35
  • Увс аймагт 58
  • Ховд аймаг 24
  • Баян-Өлгий аймаг 23
  • Булган аймаг 18
  • Архангай аймаг 32
  • Баянхонгор аймаг 23
  • Сэлэнгэ аймаг 50
  • Говь -Алтай аймаг 82
  • Хэнтий  аймаг 4
  • Өвөрхангай аймаг 65
  • Дорнод аймаг 21
  • Дундговь аймаг 10
  • Говьсүмбэр аймаг 9
  • Сүхбаатар аймаг 48 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Эмнэлэгт өнөөдрийн байдлаар 14.046 хүн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь танилцуулбал

  • Хөнгөн 9.260
  • Хүндэвтэр 3398
  • Хүнд 1147
  • Нэн хүнд 241

Сүүлийн 24 цагт 42-86 насны 12 хүн нас барж, нийт эндэгдэл 629 боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү