65-аас дээш насны иргэдэд Спутник V вакцины давтан тун хийж байна


2021-07-05 16:11:37

“Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд Шуурхай штабаас зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингис танилцууллаа. Мөн нийслэлийн хэмжээнд 54.980 хүн гэрийн тусгаарлалтад байгаа бол 19 тусгаарлах байранд 1321 хүн байгаа аж. Долдугаар сарын сүүлээр ашиглалтад орох Түлэнхийн төвд 200 ор, эмнэлгийн зориулалттай байранд нийт 400-500 ор дэлгэх боломжтой.

Түүнчлэн тусгаарлах байрыг нэмэхэд, ор дэлгэхэд хүний нөөцийн асуудал хүнд байгааг хэлж байлаа. Өнөөдөр 65-аас дээш насны иргэдэд Спутник V вакцины II тун хийж эхэллээ.

Хотын дарга үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж, ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, орчны хог хаягдалгүй байлгах үүрэг, даалгавар өгсөн. Тэгвэл энэ чиглэлээрх ажил хэвийн үргэлжилж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ.

Барилга угсралтын ажил нь зогссон сургууль, цэцэрлэг, тэдгээрийн аюулгүй байдлыг хангуулж, сургууль, цэцэрлэгийн гадна орчныг стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулах ажлын явц, гүйцэтгэлийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан юм. Ажлын хэсэг хуралдаж, жагсаалт гаргаж, зарим газрын талаар шүүхэд хандахаар болсон гэнэ.

Мөн нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлт гарч, олон улсын байгууллагатай хамтарч ажиллахаар болжээ. Энэ хүрээнд олон улсын байгууллагатай уулзаж, ажил эхлэхэд бэлэн болсон гэдгийг Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр хэлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү