С.Энхболд: Манай улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдлээ


2021-07-22 11:13:54

Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн талаар  мэдээллээ.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт батлагдсан 14 сорьцод шинжилгээ хийхэд нэг тохиолдлоос коронавирусийн дельта хувилбар бүртгэгдлээ.

Мөн гадны улсуудад илгээсэн сорьцуудад ч дельта хувилбарын вирус бүртгэгдсэн. Манай эрдэмтдийн баг сорьцуудад судалгаа шинжилгээг тогтмол хийж байна. Зургаадугаар сарын 15-ноос өмнө сорьцуудад дельта хувилбарын зөвхөн зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар гурван дельта хувилбар бүртгэгдээд байна.

Мөн зарим сорьцуудын шинжилгээ баталгаажаагүй байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр дүгнэлт гарна.

Бид Япон улс руу 200 сорьц илгээсэн. Мөн АНУ руу  сорьцуудыг илгээсэн нь хараахан баталгаажиж дуусаагүй байна.

Дельта вирусийн тархалт өнөөдрийн байдлаар 114 улсад бүртгэгдээд байна. Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакцинжуулалтдаа хамрагдах хэрэгтэй. Ер нь зургадугаар сарын 15-аас өмнөх сорьцод 80-90 хувь нь альфа хувилбар давамгайлж байсан. Үлдсэн 10 хувь нь бусад хувилбар байгаа" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү