ЭМДЕГ: Ковидоор өвчилсөн иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гараагүй


2022-01-11 15:35:38

Коронавирусийн халдвараар давтан өвчилж, гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гарсан талаар Өрхийн эмнэлгүүд хуудас наажээ. Гэвч энэ нь ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдэгдлээ.

Мэдэгдэлд "ЭМДЕГ-аас Коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдэгдэж байна. 

Хэрвээ танд ЭМДЕГ-ын санхүүжилтээс шалтгаалан эмийн багц олгохгүй гэсэн мэдээлэл өгсөн ӨЭМТ байгаа бол Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим хуудсаар мэдэгдэж, нэрийг нь үлдээнэ үү" хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү