Хоногт 1673 тохиолдол батлагдаж, 1 хүн нас барлаа


2022-01-17 11:14:59

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1.673 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 1.083 нь Улаанбаатар хотод,
  • 590 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80-аас дээш насны 1 иргэн нас баржээ. Нийт эндэгдлийн тоо 2.013 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7.548 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 1137 хүүхэд, 541 жирэмсэн эх эмчлүүлж байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 33.670 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-2.235
  • Хүндэвтэр – 4.488
  • Хүнд-773
  • Маш хүнд-52 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү