Хоногт 400 гаруй жирэмсэн эх ковидын улмаас эмнэлэгт хэвтжээ


2022-01-18 11:11:54

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2.135 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 1.344 нь Улаанбаатар хотод,
  • 791 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны 3 иргэн нас баржээ. Нийт эндэгдлийн тоо 2.016 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8.210 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 1.178 хүүхэд, 982 жирэмсэн эх эмчлүүлж байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 36.229 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-2.561
  • Хүндэвтэр – 4.824
  • Хүнд-778
  • Маш хүнд-47 хүн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү