“Эерэг хандлага–Эүүл оюутан” уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян болно


2022-09-17 10:38:58

2022 оны 09 дүгээр сарын 16-нд ЭМЯ-наас Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтыг Эрүүл мэндийн яамны НЭМГ-ын Д.Баярболд нээж, Эрүүл мэндийн салбараас 2022 онд оюутны эрүүл мэндийг дэмжих сарыг “Эерэг хандлага – Эрүүл оюутан” уриан дор НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байгаа талаарх товч танилцуулга хийв.

 

 
Эрүүл мэндийн яам, НЭМҮТ-ээс оюутан залуучуудыг эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгоход бэлтгэл ажлыг хангах хүрээнд мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр оюутан залуучуудын дундах эрт илрүүлэг үзлэгийн зохион байгуулалт болон даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан, эрүүл мэндийн боловсрол олгох сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг шинэлэг, үр дүнтэй хэлбэрээр зохион байгуулах зэрэг асуудлуудыг харилцан ярилцаж, санал солилцов.

“Эерэг хандлага – Эрүүл оюутан” уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд салбар бүрийг манлайлж оролцохыг уриаллаа.
 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү