“Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурал “Хөдөлмөрийн аюулгүй байдал МАНЛАЙЛАЛ ба ОРОЛЦОО” уриан дор зохион байгуулагдлаа


2022-09-27 08:52:35

Уг бага хурлын Эрүүл мэндийн салбарын чуулган 09-р сарын 26-ны өдөр ХСҮТ дээр Танхим болон Цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж Эрүүл мэндийн байгууллагуудын 420 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Өнөөгийн амаргүй нөхцөл байдлын үед ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зүтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын амь нас, аюулгүй байдал анхаарлын төвд байх ёстой талаар оролцогч болон сонирхогч талуудад нэгдмэл ойлголт өгөх нь “Нэн түрүүнд ХАБ-2022” бага хурлын  зорилго байлаа. 

Энэ удаагийн бага хурлаар ХЭМАБ-ын тулгамдсан асуудлаар санал бодлоо хуваалцаж эрүүл мэндийн салбарт ажиллагсадын хөдөлмөрийн аюулгүй байдлын өнөөгийн түвшин болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган ажилах талаар санал бодлоо хуваалцлаа. Чуулганы зохион байгуулагчдаар Эрүүл Мэндийн Яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хавдар судлалын үндэсний төв, МОШПА ТББ, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Хөдөлмөр, Нийгмийн Харилцааны Дээд Сургууль, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Оюу Толгой ХХК, Хасу Мегаватт ХХК, Ачит Ихт ХХК,  ОРА Металл ХХК-иуд ажиллаа.



 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү