Монгол Улсад венийн судасны эмгэгийн мэргэжлийн эмнэлэг байгуулна


2022-10-02 13:57:22

Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд доод мөчдийн венийн судасны бүдүүрэл өвчин ихсэж байгаа билээ. Тэрдундаа Монголд эл өвчлөл харьцангуй ихэссэн. Энэ өвчнөөр гол төлөв эмэгтэйчүүд өвчилдөг.Харин эрэгтэй, эмэгтэй хүнд адил тохиолдох шалтгаанууд нь жингийн илүүдэл, байнгын зогсоо болон суугаа ажил хөдөлмөр эрхэлдэг хөдөлгөөний дутагдалтай хүмүүст үүсдэг. Мөн удамшлын шалтгаантай байж болдог хэмээн мэргэжлийн эмч нар ярилцаж байна.

Шастины улсын гуравдугаар төв эмнэлэг, Зүрх судасны мэс заслын тасаг, Монголын Флебологийн нийгэмлэг, Солонгосын Флебологийн нийгэмлэг хамтран Монгол Солонгосын флебологийн эмч нарын хамтарсан онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар доод мөчдийн венийн судасны мэс заслын шинэ технологи, тулгамдсан асуудлын талаар Монгол, Солонгосын эмч нар харилцан ярилцаж, туршлага солилцож, цаашид хамтран ажиллахаар болсон юм. Мөн венийн судасны өргөсөл буюу варикозын оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх талаарх илтгэлүүд тавигдлаа.

Энэ үеэр Монголд анх удаа 2 улсын эмч нарын хамтарсан флебологийн нийгэмлэг байгуулагдаж, венийн судасны эмгэгээр дагнасан мэргэжлийн эмнэлгийг байгуулж ажиллахаар болсон юм. Манай улсад энэ чиглэлээр дагнаж үзлэг хийдэг мэргэжлийн эмнэлэг байгаагүй юм байна.

М.Амгаланбаатар: Жингийн илүүдэл, таргалалтаас үүдэж венийн судасны эмгэг үүсэж байна

Хүн амын дунд маш түгээмэл болж буй хөлийн венийн судасны өргөсөлд эмийн эмчилгээний үр дүн төдийлөн сайн биш, ихэнх тохиолдолд мэс засал эмчилгээ хийгддэг гэнэ. Тиймээс доод мөчний венийн судасны мэс заслын орчин үеийн дэвшилтэт технологийн талаар болоод хэрэглээний эхний үр дүн, судасны мэс заслын сүүлийн үеийн ололтыг нутагшуулахад хурлын зорилго оршиж байгаа юм.

Хөлийн венийн судас өргөсөхөөс хэрхэн сэргийлэхийн тулд яах хэрэгтэй вэ

  1. Удаан хугацаанд зогсох, суухаас зайлсхийх ийм шаардлага гарвал босож явах, хөлөө сойх, хөл доороо ивээс хийх    
  2. Бариу, өсгийтэй гутал өмсөхгүй байх
  3. Жин нэмэхгүй байх
  4. Хөл бадайрсан үед хөлөө зүрхний түвшнээс 20 см өргөх
  5. Шингэн сайн уух, давс хязгаарлах
  6. Тамхи, архи хэрэглэхгүй байх
  7. Дасгал хөдөлгөөн сайн хийх /өдөрт 3 км алхах/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү