ЭМДЕГ-аас 75.000 иргэн рүү баталгаажуулах мессеж илгээжээ

2023 оны 2 сарын 1-ээс 28 -ны хооронд ЭМДЕГ-тай гэрээтэй ЭМБ-аас 87 мянган тусламж үйлчилгээ авсан 75 мянган иргэн рүү баталгаажуулах мэссэж илгээсэн бөгөөд хэрэв таны утсанд мэссэж ирсэн бол дараах зааврын дагуу бөглөж хариу ирүүлнэ үү.
Мэссэж бичих заавар
Алхам 1: Ирсэн холбоос дээр дарж гарч ирэх хуудаснаас таны мэдээлэлтэй таарч байгаа эсэхийг нягтална.
Алхам 2: Тэмдэглэгээ бүхий мэдээллүүд нь таны мэдээлэлтэй таарч байгаа эсэхийг шалгаарай.
Хэрвээ бүртгэл зөрүүтэй байвал "Хэрэглэгчтэй харилцах төв"-ийн 1800-1363 дугаарт мэдэгдээрэй.
Алхам 3: Таны бүртгэл дээр ирсэн нэхэмжлэлийн мэдээлэлтэй танилцаж тусламж, үйлчилгээ авсан бол цэнхэр өнгийн сонголтыг идэвхжүүлнэ.
Хэрвээ аваагүй тохиолдолд сонголт хийхгүй саарал хэлбэрээр үлдээнэ.
Алхам 4: Мэдээлэл баталгаажуулах хэсэгт тусламж, үйлчилгээ авсан иргэний регистрийн дугаарыг бүрэн гүйцэд оруулж илгээх товчийг дарна.
Мэссэжтэй холбоотой асуудлаар “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн 1800-1363, ЭМДЕГ-ын Худалдан авалт гэрээлэлтийн газрын 7010-1159, 7010-1116 дугаарын утсанд хандаж мэдээлэл аваарай.
Сэтгэгдэл бичих: