Оросын агаарын хүчин яагаад Украинд ноёрхож чадаагүй вэ?


2022-05-13 13:27:00

Дэлхийн хоёр дахь том агаарын цэргийн хүчинтэй Оросын арми хоёр сар гаруй болж байхад Украины нутаг дэвсгэрт агаарын ноёрхлоо тогтоогоогүй байна.Энэ нь Украин өөрийн сөнөөгч, тийрэлтэт онгоцуудаа Оросын цэргүүдийн эсрэг нисгэж байгаатай холбоотой.

НАТО-гийн орнууд Украинд АНУ-д үйлдвэрлэсэн стингер пуужин, ​​зөөврийн агаарын довтолгооноос хамгаалах систем буюу MANPADS өгсөн. Stinger пуужинг хэт улаан туяагаар удирддаг ганц оператор харваж болдгоороо давуу талтай.

Баруунаас нийлүүлсэн “MANPAD болон бусад төрлийн агаарын довтолгооноос хамгаалах системүүд нь Украинд зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлж, сайжруулах боломжийг олгосон” гэж Оросын зэвсэгт хүчний шинжээч Павел Лузин хэлсэн.

Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн стратеги, технологи, зэвсгийн хяналт хариуцсан захирал Уильям Альберке Yahoo News-д хэлэхдээ, Украин агаарын довтолгооноос хамгаалах системийг үр дүнтэй тарааж чадсан тул Оросын байлдааны нислэгт хэт аюултай болсон гэжээ.

Словак улс өнгөрсөн сард ЗХУ-ын үеийн алсын тусгалын агаарын довтолгооноос хамгаалах системээ Украинд хандивласнаа зарласан.НАТО-гийн орнууд ч боловсронгуй цэргийн техник хэрэгслээр хангаж байгаа юм. Байлдааны нисэх онгоцны зэвсгийн систем нь Орост улам бүр саад болж байгааг хэлсэн.

Америкийн албаны хүмүүс Оросын нисгэгчид “газар дээрх байг хурдан олж илрүүлж чадахгүй” гэж “Таймс” сонинд бичжээ. Харин Альберке: Оросын нарийн удирддаг сумны нөөц НАТО-гийнхоос хамаагүй бага гэсэн. Энэ ажиглалтыг аюулгүй байдлын шинжээч Оливер Александр дэмжиж, твиттер хуудсандаа Орост нарийн удирддаг сум байхгүй тул “тэд том хэмжээтэй ажиллахын тулд дүлий сум [хөтөчгүй бөмбөг] ашиглахаас өөр аргагүй болсон” гэжээ.

Харин Альберке Оросын цэргийн командлал дайны дараа тус улсыг хяналтандаа байлгахын тулд Украины дэд бүтцийг устгахгүй байхыг эрмэлзэж байна гэж хэлжээ.

Эх сурвалж: Yahoo News

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү